Шууд Chart

Гурван байнгын хорооны хуралдаан хойшиллоо

2013-10-16 17:45:05

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлосон ч гурав нь  ирц хүрээгүй  шалтгаанаар хойшиллоо. Харин Хууль зүйн байнгын хороо 12 гишүүнтэйгээр хуралдаж, шийдвэрлэх асуудлаа УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ.  Байнгын хороод болон чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга  тодорхой арга хэмжээ авахгүй бол сүүлийн үед ийм шалтгаанаар хуралдаан байнга хойшилж, хэлэлцэх асуудлаа баталж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн Баасан гарагт гэхэд УИХ-ын чуулганы хуралдаанаар мөнгөний бодлогыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бага гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Энэ мэтчилэн хуралдаа суухгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцохгүй бол 2014 оны төсөв дагалдах хуулийн төсөл, 2013 оны Төсөв тодотгол зэрэг чухал төслүүдийн асуудал  сунжрах магадлал өндөр байгааг  гишүүд  шүүмжилж байна.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Гурван байнгын хорооны хуралдаан хойшиллоо  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй