10:00 цагт малын удам зүйн асуудлаар ХХААЯ-ны 6 давхарт хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт БЗД-ийн 12-р хороо, Жанжин клубын хэсэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Грандлайн" ХХК-ийн “Түмэн Амгалан “ цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа болно.
11:00 цагт “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулах ажил дүүрэг бүр дээр үргэлжилж байна. Баянгол дүүрэгт бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулах 14 хоногийн аян эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа БГД-ийн "Сайхан" төвийн өмнөх талбайд болно.
11:00 цагт “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулах ажил дүүрэг бүр дээр үргэлжилж байна. Баянгол дүүрэгт бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулах 14 хоногийн аян эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа БГД-ийн "Сайхан" төвийн өмнөх талбайд болно.
11.30 цагт Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Тэмцээнийг БСШУЯ, АНУ-ын ЭСЯ, Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв, “Peace corps”, МОХ, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулж байна.
11.30 цагаас Кино нэгтгэлийн ахмадын хорооны дарга Д.Цэнддорж, кино найруулагч Х.Дамдин нар Ж.Солонготой шүүхэдсэн талаараа Зууны мэдээ сонины мэдээллийн төвд сэтгүүлчдэд тайлагнана.
12.00 цагаас Солонгос Улсад бус Монгол хүүхдүүдийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү өөрийн тэрбум вонийн хөрөнгөөр сургуулийн барилгыг өртгөтгөхөд зориулах болсон талаар мэдээлнэ.
14:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэл, дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, Нийслэлийн гэр хорооллын амьдрах очны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
14.00 цагт Монголын Маркетеруудын өдөр болж байгаатай холбогдуулан Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд анхдугаар чуулганыг зохион байгуулна.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.