Шууд Chart

ГХЯ-ны дэргэдэх цэцэрлэгийн засварын ажил үргэлжилж байна

2016-08-24 17:02:23

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг, жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг байна. Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яам удирдлага, албан хаагчдынхаа хандивын санхүүжилтээр нийт гарах 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэн, барилгын тохижилт, засварын ажлыг хийж байна.

Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг болох бөгөөд цэцэрлэгийн тохижилт стандартын дагуу хийгдэж байна. Тус цэцэрлэгт Гадаад харилцааны яамны ажилчдын 65 хүүхэд, Эрүүл мэндийн яамны ажилчдын 10 хүүхэд хамрагдах юм.

Төрийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарахаас гадна яамны системийн нийт албан хаагчид энэ ажлыг бүрэн дэмжиж байгаа болно.


ГХЯ-ны дэргэдэх цэцэрлэгийн засварын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
NY, DC iin anduudaas [166.137.136.xxx] 2016-08-25 02:20
Eshhhhhhh Munhoo min Dee, ug n chi iin hogiig HUUHELDEI baigaagui l umsan. Tom setgeh hemjeenii Hun Dee chi ug n.

Бидэнтэй нэгдээрэй