Иракийн зэвсэгт хүчнийхэн Мосул хотоос өмнө зүгт 64 км-ийн зайд Тигр мөрний эргийн, газрын тосны гол бүс гэгддэг Каяара хотод нэвтэрчээ. Исламын хэт даврагч, салан тусгаарлагчид үүрлэсэн энэ хотод нэвтэрч чадсан нь "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс улсынхаа хойд нутгийг чөлөөлөхийн төлөө тэмцэл хийж байгаа Иракийн засгийн газрын армийн хувьд маш чухал ялалт гэж олон улс харж байна.
Иракийн армийн бригадын генерал Валид Мажид терроризмтой тэмцэх тусгай хүчнийхэнтэй хамтарсан, зэвсэгт хүчнийхэн нь Каяара хотыг бүсэлж, хотын төвд нэвтэрсэн, одоо хотыг хяналтдаа авахаар чармайж байгааг мэдэгджээ. Иракийн зэвсэгт хүчнийхэн 2014 оны зун "Исламын улс" бүлэглэлийн хяналтад орсон, Иракийн хоёрдахь том хот Мосулыг чөлөөлөхийн тулд тус хотын эргэн тойронд хэд хэдэн удаа цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллагаа явуулж байсан юм. Иракийн ерөнхий сайд Хайдер Аль Абади энэ онд багтаан, "Исламын улс" бүлэглэлийг Мосул хотоос бүрэн гаргана гэсэн амлалт өгөөд байна.
Өнгөрсөн сард НҮБ-ын агаарын цохилтын дэмжлэгтэйгээр Иракийн зэвсэгт хүчнийхэн Мосул хотыг чөлөөлөхөд чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой Каяара хотын нислэгийн талбай, тээврийн төв зэргийг хяналтдаа оруулсан юм.
| Иракийн зэвсэгт хүчнийхэн Каяара хотод нэвтэрчээ | ||
| Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.