Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө, нийслэлийн захиргааны байгууллагуудын гэрээ хэлэлцээрийн дүнд гадаадын зээл тусламж, хандив, бэлэглэл, төслийн хөрөнгөөр нийслэлийн өмчид шинээр бий болсон болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн нийтийн зориулалттай эд хөрөнгийг тоолох ажлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу анх удаа зохион байгууллаа.
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тоолохдоо автозам, замын байгууламж, явган зам, үерийн хамгаалалтын далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, мод, бут сөөг, ногоон байгууламж, бичил цэцэрлэгт хүрээлэн, спорт, хүүхдийн тоглоом, амралт чөлөөт цагийн талбай, усан оргилуур, хөшөө дурсгал, өндөрлөг, гэрэлтүүлэг зэргийг хамруулан тоолж хамгаалалтад авчээ.
Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/586 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэн, ашиглуулсан, өмчлүүлсэн болон улсын “Тусгай хэрэгцээ”-нд авснаас бусад газрыг тоолж бүртгэлжүүлэн хамгаалалтад авч, хил зааг, тоо хэмжээг тодорхойлох ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохион байгуулж хэрэгжүүлж эхлээд байна.
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тоолж, хамгаалалтад авлаа | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.