Обамагийн засгийн газар Исламын шашны лам Фетхуллах Гюленийг эх оронд нь шилжүүлж өгөх тухай албан ёсны хүсэлтийг Туркийн талаас хүлээж авсан бөгөөд энэхүү хүсэлтийг зохих ёсны дагуу авч хэлэлцэж байгааг Төрийн департамент мэдэгдлээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган өнгөрсөн долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогод эх орноосоо дайжиж, АНУ-ын Пенсилвани мужид амьдарч байгаа Исламын шашинтан Фетхуллах Гюленийг буруутгаж байгаа юм. Гэвч Люлен тэрхүү төрийн эргэлт хийх хуйвалдаанд ямар ч байдлаар оролцоогүй гэдгээ мэдэгдээд байна.
Мөн АНУ-ын төрийн департамент Гюленыг шилжүүлэх тухай Туркийн хүсэлт төрийн эргэлт хийх оролдлоготой холбоогүй гэж мэдэгдсэн боловч илүү дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй байна. Энэ хугацаанд АНУ Туркийн талаас илгээсэн Гюленыг буруутай гэдгийг нотлох зорилготой мэдээллийг судалж байгаа ажээ.
| Гюленыг шилжүүлэх тухай Туркийн хүсэлтийг судалж байгаа гэв | ||
| Үзсэн: 1300 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.