Шууд Chart

Мьянмарт 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

2016-08-25 15:04:12

Өчигдөр Ази тивийн Мьянмар улсад мөн  6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаар наад зах нь 3 хүн амь үрэгдэж, цөөнгүй хүн гэмтэж бэртсэн аж. АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өдрийн 17 цагт болжээ. Газар хөдлөлтийн голомт Мьянмарын төвийн бүс нутагт, тус улсын хамгийн том хот Янгоноос 500 км-ийн зайд бүртгэгдсэн байна.

Жуулчдын хот гэгддэг Баган хотод газар хөдлөлтийн чичиргээ хамгийн их мэдрэгдэж, Буддын шашны олон зууны түүхтэй сүм хийдүүд нурж сүйджээ. Мьянмарын засгийн газрын албан ёсны мэдээгээр Баган хотод олон давхар баригдсан 94 сүм хийд нурж, зарим сүмийн дотоод хана туурганд цууралт үүссэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарт 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ  
Үзсэн: 2463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй