Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна

2016-08-26 09:58:53

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн засвар, техник, зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлийн гол ажлууд болох урсгал засвар 91.7, их засвар 43.6 хувийн явцтай байгаа бол аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь дууссан.

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс хугацаа бага зэрэг хойшилсон ч ирэх есдүгээр сард багтаан бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Тус компани өвөлжилтөд зориулж 6.7 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээг энэ онд хийнэ.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна  
Үзсэн: 1669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2016-08-26 16:23
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй