Шууд Chart

Өндөрхангай сумын малчид байгаль хамгаалагчийн түр үнэмлэхтэй болжээ

2016-08-26 15:06:34

Төрийн тахилгатай Ханхөхий нуруунд өнгөрсөн жил самар их гарсан учраас наймдугаар сарын сүүлээс эхлээд самар бэлтгэх зорилготой олон иргэн ирсэн. Тэд уулын ам болгонд гарч, дуртай газраасаа самар бэлтгэж, ойд хог хаяхаас эхлээд их хэмжээний хохирол учруулж байжээ. Мөн ойд түймэр гарч, ан амьтад ч дайжсан тухай орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Харин энэ жил ойд самар бэлтгэж байгаа хүмүүс харагдсангүй. Эртнээс сумын захиргаанаас самар бэлтгэлийн ажлыг анхааралдаа авч, сумынхаа малчин өрхөд байгаль хамгаалагчийн түр үнэмлэх өгсөн нь үр дүнтэй арга болжээ.

Байгалийг түр хамгаалагчийн үнэмлэх авсан иргэд самар түүх зөвшөөрөл олгох хүртэл буюу есдүгээр сарын сүүлч хүртэл ойгоо хамгаалах юм. Харин Байгаль орчны яамнаас самар түүх зөвшөөрөл олгоход тэд өөрсдийнхөө хамгаалсан талбайд орж самар бэлтгэнэ. Энэ нь орон нутагт ашигтай төдийгүй байгаль орчинд ээлтэй юм. Өндөрхангай сумын 70 орчим айл байгаль түр хамгаалах үнэмлэх авсан байна.

Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт хамаарах энэ ой нь самрын хамгийн их нөөцтэй хэсэгт ордог байна. Харин энэ жил орон нутгийн зүгээс ойгоо хамгаалах зөв менежмент хийсэн нь хуш модыг гэмтээхгүй, ан амьтдыг үргээхгүй байх гээд тусгай хамгаалалттай газрыг хэвээр авч үлдэхэд чухал зүйл болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өндөрхангай сумын малчид байгаль хамгаалагчийн түр үнэмлэхтэй болжээ  
Үзсэн: 2163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ахмад ажилтан [202.126.89.xxx] 2016-08-27 08:55
МАШ ЗӨВ САНААЧЛАГА. ХОТ ТОЙРСОН ОЙ МОД, АМРАЛТЫН БҮС НУТГУУДЫГ ИЙМ ХАМГААЛАЛТТАЙ БОЛГОХСОН. ОРОН НУТАГТ САЙХАН САЙХАН САНААЧЛАГА ИХ ГАРАХ ЮМ, ТӨР, ХОТЫН ТЭНЭГ УДИРДЛАГУУДЫН ТОЛГОЙД ИДЭХЭЭС ӨӨР БОДОЛ ТӨРДӨГГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ...
Zochin [122.201.31.xxx] 2016-08-26 19:49
Nutgiin irged ny baigalaa hamgaalbal ene ny hamgiin zev management boloh bolov uu

Бидэнтэй нэгдээрэй