Эрүүл мэндийн тухай хуульд энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт орсон. Ингэснээр аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлэгийн мэргэжилтэн болон эмнэлэгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгохоор болсон.
Энэ нь улсын төсөвт жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа юм. Тиймээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед урамшууллын зардалтай холбоотой хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах саналыг төсвийн тодотголд оруулжээ. Энэ саналыг эмнэлэгийн ажилтнууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
| Эмч, эмнэлэгийн ажилтны тэтгэмжийг түр зогсоох асуудлыг эсэргүүцэв | ||
| Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.