![](/uploads/201608/news/thumb/00c99b73e6755092b95031e251e077a5_x3.jpg)
2016 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгох шийдвэр гарсан юм. Өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдүүдэд олгохоор байсан боловч иргэдийн хүсэлтийг харгалзан бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож байсан. Гэвч улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор тусгаад байсан учраас өнгөрөгч сараас энэ мөнгөний санхүүжилт тасарсан.
Цаашид энэ мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох болсон талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эдийн засаг тогтворжсон үед дахин бүх хүүхдэд олгож эхэлнэ гэж өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Харин зарим гишүүн энэ мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ингэж ярилаа.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох ёстой гэв | ||
Үзсэн: 2471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.