Хичээлийн шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүддээ хамгийн чанартай хувцас хэрэглэлийг хямд үнээр авч өгөхийг эрмэлздэг. Тиймээс 100 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хамтарсан үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн гол онцлог нь аж ахуйн нэгжүүд бүх бараагаа үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэж байгаад оршино.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Глобал ивэнт”, “Их нүүдэл медиа” компанитай хамтран зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнд 70 гаруй аж ахуйн нэгж, 30-аад хувь хүн оролцож, 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Эцэг, эхчүүд хичээлийн шинэ жилээр зөвхөн нэг хүүхдэд хувцас хэрэглэл авахдаа хамгийн багадаа 200 мянган төгрөг зарцуулж байна гэлээ. Үүнд хувцас, форм, цүнх, дэвтэр, бал гээд хамгийн наад захын хэрэглээ бүгд багтаж байгааг хэлж байсан юм.
Сүхбаатарын талбайд болж байгаа энэ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагчид зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулах бус хүүхэд залуусын сонирхлыг татах арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн явуулсан бол ирэх өдрүүдэд зарим хэлний болон бусад төрлийн сургалтын төвүүдтэй хамтран боловсролын өдөрлөг зохион байгуулах юм байна.
Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 5-ныг дуустал, өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл зохиогдох ажээ.
| 70 гаруй аж ахуйн нэгж бараагаа үйлдвэрийн үнээр борлуулж байна | ||
| Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.