Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд 130 гаруй цэцэрлэг сугалаагаар бүртгэл хийжээ

2016-08-26 16:05:24

Цэцэрлэгийн бага бүлэгт элсэн орж байгаа хоёр настнуудыг өнөөдөр сугалаагаар тодрууллаа. Нийслэлийн  хэмжээнд ажилладаг 230 гаруй цэцэрлэгээс 100 гаруй нь бага бүлгээ сугалаагүйгээр шууд бүртгэж авсан бол үлдсэн 130 орчим нь хүчин чадал, орон тоондоо тохируулж зарласан тоондоо хүүхдүүдээ бүртгэж авлаа.

Хоёр настай буюу 2014 онд төрсөн 19 мянган хүүхэд нийслэлийн хэмжээнд бий. Гэхдээ тэднээс 9700 орчмыг төрийн өмчийн цэцэрлэгүүд авах боломжтой гэдэг дүн мэдээг нийслэлийн боловсролын газраас өгч байна. Энэ бол шинээр цэцэрлэгт явж эхлэх ёстой 10 хүүхэд тутмын 5-ыг нь л цэцэрлэгт хамруулж байгаа дүн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн хэмжээнд 130 гаруй цэцэрлэг сугалаагаар бүртгэл хийжээ  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй