Хичээлийн шинэ жилийг угтаж хүүхэд багачуудыг гарч болзошгүй зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр Улаанбаатар хотын цагдаагийн газар хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна. Сурагчдыг тээвэрлэх автобуснуудад үзлэг шалгалт хийх, сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээнд хяналт тавих гэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.
Түүнчлэн хотод хөл хөдөлгөөн ихэсдэг энэ өдрүүдэд хулгай, дээрмийн хэрэг нэмэгддэг. Ялангуяа зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдэд энэ төрлийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөр болдог учраас цагдаагийн байгууллагаас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ. Бас сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замыг засах, тэмдэглэгээг сайжруулах, скүүл полис хөтөлбөрийн бэлтгэлийг хангах ажлууд явагдаж байна.
Цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Оюутан тээвэр” хөтөлбөрийг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотруу чиглэсэн зүүн, баруун, хойд чиглэлийн аймгуудын авто замуудад 24 цагаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг хийгдэж байна. Мөн Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран гурвалсан гэрээ байгуулж, сурагч бүрийг "Аюулгүйн зураглал"-тай болгохоор зэхэж байна. Өөрөөр хэлбэл энэ жилээс 1-5 дугаар ангийн сурагчид эцэг эхтэйгээ хамт "Аюулгүйн зураглал" буюу гэр сургуулийн хоорондох замын маршрутыг гаргах юм байна.
| Сурагчдыг тээвэрлэх автобусуудад зөвшөөрөл олгож байна | ||
| Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.