2016 оны ургацын урьдчилсан блансаас харахад Монгол Улс 175 мянган тонн төмс, 120 орчим мянган тонн хүнсний ногоо хураан авна. Өөрөөр хэлбэл, тариаланчид төмсний хэрэглээгээ 100 хувь хангах хэмжээний ургац авна гэсэн үг. Гэвч намрын намарт ченжийн гар дамжуулан худалдаалж, импортын төмс хүнсний ногоонд зах зээлээ алдсаар байгаагаа ногоочид учирлаж байна.

Дэлгүүрт 1 кг төмсийг 700 орчим төгрөгөөр худалдаалдаг. Өвөлдөө энэ үнэ 1000 даваад нэмэгдчихдэг. Гэтэл яг ургац хураалтын үеэр тариаланчид 100-200 төгрөгөөр л бүтэн зуныхаа хөдөлмөрийг үнэлүүлдэг. Тарьсан төмсөө улсад зарна, өртгөө дарж чадахгүй байна үнээ нэм гэж шаардахгүй. Борлуулалтын нэгдсэн системээр үндэсний ногоочдоо хамгаалах цаг болсныг тэд хэлж байна.
Яг энэ асуудлыг шийдвэрлэх сүлжээ борлуулалтын цэгүүдийг олноор нээнэ. Улаанбаатар хотод өвөл, зунгүй ажилладаг монгол ногооны борлуултын цэгтэй болсноор ченжийн гар дамждаг асуудал цэгцрэх нэг хөшүүрэг гэж салбарын яам тодорхойлжээ.

Монгол төмс лангуун дээр гарахтай зэрэгцээд урд хөршийн хямд төмс худалдаалагддаг. Гэтэл өнөөдрийг хүртэл үүнд хориг тавьсан зүйлгүй, дотоодын ногоочдоо сөхрүүлсээр байгааг мөн учирлалаа.
2016 оны Засгийн газрын тогтоолоор найман нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг 20 хувь болгосон. Үүний нэг нь төмс. Түүнээс өөрөөр хязгаарлах боломж өнөөгийн нөхцөлд байдаггүй. Гэтэл Япон улс анх дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ бид цагаан будаагаа дотоодоосоо хангана. Зөвхөн хоёр хувьд нь гаднаас будаа авч болох юм гэж тогтоосон байдаг. Монгол Улс анх дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ импортын бараа бүтээгдэхүүндээ 20 хувь хүртэл татвар тогтоохоор шийдсэн байдаг. Энэ бол гаднаас орж ирэх бүтээгдэхүүнд тавьж байгаа хамгийн том хориг. Гэхдээ үүнийг залруулах боломж байдаг эсэхийг судлаж байгаа гэж салбарын яамнаас мэдээллээ.
| Импортын төмсөнд 20 хувийн татвар тавихаас өөр хязгаарлах боломж байдаггүй | ||
| Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.