
“Уур амьсгалд зохицсон хөгжлийн шийдэл” төсөл манай улсад 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Уур амьсгалд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдэх зорилго бүхий төслийн хүрээнд “Уур амьсгалд зохицсон хөгжлийн шийдэл: Онги, Түйн, Байдраг голын сав газрын бэлчээрийн хүн-байгалийн тогтолцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо. Эдгээр голын сав газар нь хуурай бүс нутагт хамрагддаг учраас хамгийн эмзэгт тооцогддог байна. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар хаврын улирал уртасч, өвс, ургамлын ургалтын хугацаа хоцрох болсон нь ажиглагджээ. Ингэснээр ган болж, малчдад зуднаас дутахааргүй аюул учруулдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн түрүүнд өртөж байгаа хүмүүс нь малчид, орон нутгийн иргэд байна. Тиймээс орон нутгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг яаж шийдэх, өөрчлөгдөж байгаа тохиолдолд яаж зохицож амьдрах вэ, усны сав газруудын менежментийг зөвөөр яаж хийх нь чухал асуудал болоод байна. Эдгээр асуудлаар өчигдөр малчид “Пума империал” зочид буудалд зөвлөлдөх уулзалт хийсэн юм.
Байгалийн өөрчлөлттэй хэрхэн зохицохоо зөвлөлдлөө | ||
Үзсэн: 1492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.