Шууд Chart

Есөн сум хорио цээрийн дэглэмтэй байна

2016-08-29 16:51:58

Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг хотын дарга С.Батболд холбогдох албаныханд үүрэг болголоо.

Одоогоор дөрвөн аймгийн есөн суманд  мал, амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэмтэй байна. Эдгээрээс гурав нь Төв аймгийн сум учраас нийслэлд  мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсээд байгаа юм. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон үетэй давхцан энэ сарын 24-нд Төв аймгийн Баян суманд шүлхий өвчин гарчээ. Тиймээс иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн энэ үед хяналт шалгалт, ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай болоод байна. Одоогоор нийслэлийн есөн шалган нэвтрүүлэх цэгт ариутгал, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган авто машинд ариутгал, халдваргүйжүүлэх бодис цацжээ.

Энэ талаарх Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяагийн яриаг хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Есөн сум хорио цээрийн дэглэмтэй байна   
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй