Шууд Chart

Дүүгээ аварсан баатарлаг охиныг оршуулах ёслол боллоо

2016-08-30 10:44:18

Өнгөрөгч долоо хоногт Италийн төвийн бүсэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон тооны барилга байшин нурж, 290 гаруй хүний амь нас үрэгдэж, 2500 гаруй иргэн орон байргүй болоод байгаа талаар бид та бүхэнд мэдээлж байсан.

Тэрхүү газар хөдлөлтийн үеэр дүүгийнхээ амийг аварч, өөрөө эндсэн нэгэн баатарлаг охиныг оршуулах ёслол саяхан боллоо. Есөн настай Жуила Риналдо гэгч өөрийн 3 настай дүүгийн хамт эмээ, өвөөгийндөө амралтаараа ирээд байхад нь газар хөдлөлт болжээ. Тэрбээр 3 настай дүүгээ энгэртээ тэврэн хамгаалсаар нурангин доор 16 цагийг өнгөрүүлжээ. Гэвч аврагчид тэднийг олж, нурангиас гарган, эмнэлэгийн шаардлагатай бүх туслалцааг үзүүлсэн ч бяцхан Жулиагийн амь насыг аварч чадаагүй аж.

Бяцхан охинтой салах ёс үйлдэхээр хэдэн зуун хүн цуглаж, эмгэнэл илэрхийлцгээжээ. Түүний булшны чулуун дээр “Хоцорч аварсанд уучлаарай, бид чамайг үүрд хайрлах болно” хэмээн бичсэн байна. Харин түүний дүү Жорж ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй, биеийн байдал нь хэвийн байгаа юм.

Италид болсон газар хөдлөлтийн улмаас 21 хүүхэд амь үрэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүүгээ аварсан баатарлаг охиныг оршуулах ёслол боллоо  
Үзсэн: 5947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [180.235.179.xxx] 2016-08-31 00:59
Хөөрхийдөө яасан ч хэцүү юм. Есхөн настай эвий эвий.
Том охиноо бодсон нулимас гарч байна шүү [202.179.29.xxx] 2016-08-30 18:36
Хүний охин ялгаа юу байхав агуу зүйл энэ бол хайр.
Зочин [183.81.171.xxx] 2016-08-30 18:08
Хойт төрөлдөө сайн дүрийг олох болтугай Ум маании боди ми хум
Зочин [49.0.199.xxx] 2016-08-30 16:26
Хөөрхийдөө.Эгч шиг эгч байнадаа.Эвийдээ. Ум ма ни бад ме хум
Зочин [203.91.115.xxx] 2016-08-30 16:05
evii evii
TLG [202.170.67.xxx] 2016-08-30 13:39
Evii evii hunii nyaqlh ur duugee l gesen saikhan setgeleer
Эвий дээ нялх охин [202.179.16.xxx] 2016-08-30 13:37
Эвий дээ, өөдөсхөн охиныг өрөвдөөд уйлчихлаа.
Зочин [202.131.252.xxx] 2016-08-30 13:28
uneheer l egch baina sh uu
Zochin [59.153.114.xxx] 2016-08-30 13:22
Evii huurhii hunii egch gej iim l baidag um. Akh, egchiigee Harlan hundetgetsgeeye
Зочин [202.9.43.xxx] 2017-11-30 16:56
4
Зочин [182.160.34.xxx] 2016-08-30 13:06
эвий эвийй
Жо [124.158.107.xxx] 2016-08-30 11:12
Эвийдээ, Хүний эгч дүүгээ л гэждээ.
Зочин [202.9.43.xxx] 2017-11-30 16:49
баатарлаг охин байна дараа насандаа буянтай хүн болоорой

Бидэнтэй нэгдээрэй