Өнгөрсөн амралтын өдрүүдэд Кенийн нийслэл Найроби хотод Африкийн хөгжлийг дэмжих олон улсын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ чуулга уулзалтаар Найробийн тунхаг бичгийг гаргасан юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улс Африк тивийг ямагт дэмжиж ирсэн орны нэг болохыг цохон тэмдэглээд, ирэх 3 жилийн хугацаанд тус улс Африк тивд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэдгээ зарласан байна. Энэ 30 тэрбум америк долларын 10 тэрбум нь эрчим хүч, дэд бүтэц зэрэг хөгжилд амин чухал шаардлагатай салбаруудад зарцуулагдана гэдгийг цохон тэмдэглэлээ.
Мөн Африк тивийг өндөр боловсролтой боловсон хүчнээр хангах ажлын хүрээнд 10 сая хүнийг хамарсан дээд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчид хурлын төгсгөлд Африк тивийг хөгжүүлэхийн тулд эдийн засаг нь дан ганц түүхий эдийн экспортоос хамааралтай байгаа байдлыг өөрчилж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгон хөгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Түүнээс гадна аюулгүй байдлын асуудал дээр онцгой анхаарч, Африк тивийн улс орнуудад болж байгаа иргэний дайн, алан хядах ажиллагаануудыг зогсоох хэрэгтэй байгааг сануулав. Чуулга уулзалт амжилттай болж, цөөнгүй асуудлуудыг шийдэх арга замыг олсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
| Африкийн хөгжлийг дэмжих чуулга уулзалт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.