"Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд шинээр эмхлэгдсэн Засгийн газраас хэд хэдэн асуудалд тодорхой хариулт хүсч, энэ оны төсвийн тодотголд тусгасан хүн амын орлогын албан татварын хувь хэмжээгээ эргэн харахыг хүссэн юм.
"Эрдэнэт" үйлдвэр 6000 гаруй ажилтантай. Үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2.3 сая. Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2016 оны төсвийн тодотголын боловсруулахдаа жилд 30 саяас дээш орлоготой иргэнээс 25 хувийн татвар авахаар болсон. Иймд тэд “Эрдэнэт" үйлдвэрийн ажилтан бид хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Засгийн газар энгийн ажилчдын цалин хөлсөнд нөлөөлөхгүй гэж байгаа ч манай үйлдвэрийн ажилчдын хувьд татварын дарамтад орох эрсдэл үүсч байна” гэв.
| "Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо хэвлэлийн бага хурал хийлээ | ||
| Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.