Шууд Chart

Сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтад оролцов

2016-08-30 16:12:44

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтад уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтад оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй тодорхой ажлуудын талаар санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн сонирхож буй асуултад хариулт өгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынхныг  бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтад оролцов  
Үзсэн: 2805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй