Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын урилгаар Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын албаны дарга хатагтай Жужанна Вег тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Өчигдөр тус газрын дарга Б.Пүрэвдорж Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын албаны дарга Жужанна Вегийг хүлээн авч уулзан, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, харилцан туршлага судлах талаар санал солилцож “Харилцан ойлголцлын санам бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичиг хүчин төгөлдөр болсноор цагаачлал болон шилжих хөдөлгөөний салбарт хоёр байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шилжилт хөдөлгөөний чиглэлээр харилцан мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.
Өнөөдөр манай улсад Унгар улсын 30 гаруй иргэн, тус улсад Монгол улсын 1000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна.
Унгар улсад 1000 монгол иргэн ажиллаж байна | ||
Үзсэн: 1521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.