Шууд Chart

Шинэ үеийн урьдчилсан төлбөрт тоолуур суурилуулж эхэллээ

2016-08-31 14:31:12

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь зуслангийн зарим хэрэглэгч айл өрхөд өдөр, шөнийн тарифт, урьдчилсан төлбөрт тоолуурыг үнэ төлбөргүй суурилуулж эхэллээ. Энэ тоолуурыг хэрэглэгч өөрөө тусгай код хийж цэнэглэх бөгөөд кодыг төлбөрөө урьдчилан хийсний дараа мессежээр хүлээн авах юм.

Төлбөрийг УБЦТС ТӨХК-аас санал болгож буй төлбөр тооцооны олон төрлийн аргаас өөрт хялбарыг нь сонгон хийж, хоногийн аль ч цагт тоолуураа цэнэглэх боломжтой. Цэнэглэдэг тоолуурыг гурван айлынхаар багцлан хайрцаглаж, шугамын тулгуурт хэрэглэгчийн нуруу хүрэх өндөрт аюулгүй байдлыг нь ханган байрлуулсан тул хэрэглэгч тоолуураа цэнэглэхэд маш хялбар юм.

Урьдчилсан төлбөрт тоолууртай хэрэглэгчийн суурь болон хог, телевизийн хураамж сард нэг удаа цэнэглэсэн дүнгээс суутгагдана. Харин тухайн айл эзгүй, тоолуураа цэнэглээгүй байх хугацаанд дээрх хураамжуудыг тооцохгүй.  Тус компани зуслангийн хоёр мянган айлыг урьдчилсан төлбөрт тоолуураар хангахаар төлөвлөж байгаагаас өнөөдрийн байдлаар хорин таван айлд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу суурилуулаад байна.

Д.Цэнгэлмаа

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Шинэ үеийн урьдчилсан төлбөрт тоолуур суурилуулж эхэллээ   
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй