Шууд Chart

Япон улс Хятадтай нууц хэлэлцээр хийснээ хүлээлээ

2013-10-17 11:18:38

Япон улсын тал энэ оны 10 сард БНХАУ-тай нууц хэлэлцээр хийснээ хүлээлээ. Энэ мэдээллийг Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга баталсан бөгөөд "Манай хоёр улс янз бүрийн хэмжээнд яриа хэлэлцээр хийж байгаа нь үнэн” гэж хэлжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Сенкаку “Дяо Юй Дао” арлуудыг тойрсон санал зөрөлдөөнийг хэлэлцэх нэрийдлээр 10 сарын эхээр Японд нууц айлчлал хийсэн тухай мэдээлэл урьд нь цахим хэвлэлээр цацагдаад байсан юм.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Япон улс Хятадтай нууц хэлэлцээр хийснээ хүлээлээ  
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй