XX зуунд дэлхийн олон орон гадны жуулчдыг тав тухтай байдал, найрсаг зочломтгой үйлчилгээгээр татдаг байсан бол XXI зуун гарч дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин ижилхэн болж ирснээр энэ чиг хандлага бага зэрэг хоцрогдох хандлагатай болж байна.
Орчин үед олон нийтийн сүлжээ хурдтай хөгжиж мэдээ мэдээлэл дэлхийн болон орон нутгийн гэж ялгагдахгүй болсон. Хүмүүс аялал жуулчлалын салбарт байнга нэр нь дурдагдаж байдаг Эффелийн цамхаг, Цагаан хэрэм, Эрх чөлөөний хөшөө гэхээсээ илүүтэй урьд өмнө нь хүний үзэж хараагүй орчинд аялж, жуулчлах өндөр сонирхолтой болсон. Сүүлийн үед эрэлт ихтэй байгаа адал явдалт аяллын хөтөлбөр нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, онгон зэрлэг байгальтай улс орнуудад аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх сайхан боломжийг олгож байна.
Африк тивийн Замби улс энэ боломжийг хамгийн сайн ашиглаж байгаа орнуудын нэгээр нэрлэгдээд байгаа юм. Энэ улсын нэрийн хуудас болсон алдарт Викториагийн хүрхрээг зөв менежментээр удирдаж, жуулчдыг татах зар сурталчилгааг олон нийтэд тарааж чадсанаар энэ нутгийг зорих жуулчдын тоог гурав дахин нэмэгдүүлж чадсан гэдгээ төслийн багийнхан онцолж байна. Адал явдалт аялал жуулчлалын салбарын нэг давуу тал нь төр засгаас ямар нэгэн хөрөнгө мөнгө бараг шаарддаггүйд байдаг гэнэ. Учир нь ирсэн жуулчид онгон зэрлэг байгаль болон тэнд амьдрагчдыг яг байгаагаар нь үзэх сонирхолтой байдаг тул ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгцээ гардаггүй. Тиймээс олон улсын жуулчлалын компаниуд дэлхийн хөгжиж буй улсуудад хандан бага зардлаар аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх энэ боломжийг Замби улс шиг ашиглахыг уриалжээ.
| Африк тивд жуулчлах хүсэлтэй хүний тоо эрс нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.