Шууд Chart

Япон Курилын арлуудыг авсан тохиолдолд нутгийн оршин суугчдыг хүлээн авахад бэлэн байна

2016-09-01 16:33:06

Японы тал газар нутгийн маргаантай байгаа Курилын арлуудыг эргүүлэн авсан тохиолдолд нутгийн оршин суугчдыг нь Японы иргэн болгон хүлээн авахад бэлэн байгаа гэдгийг ТАСС агентлаг уламжилжээ.

Энэ мэдээллийг анх Японы “Майничи” сонин олон нийтэд мэдээлжээ. Тэдэнд байгаа мэдээллээр бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өнгөрсөн тавдугаар сард Сочи хотод уулзахдаа газар нутгийн маргаантай байгаа арлуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан байна. Оросын тал хэрэв газар нутгийн маргаантай байгаа Курилын арлуудыг буцаан өгсөн тохиолдолд Япон улс тэнд амьдардаг Оросын иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байгааг сонирхсон байж магадгүй юм. Тухайн үед Японы тал энэ асуудлаар тодорхой хариу өгч чадаагүй бол маргааш Оросын Владивосток хотод болох эдийн засгийн чуулга уулзалтаар хоёр орны удирдагчид дахин уулзах болно. Энэ уулзалтад бэлтгэж Японы тал хэд хэдэн шийдэл бэлдсэн байх өндөр магадлалтай юм. Тэдний нэг нь хэрвээ газар нутгийн маргаантай арлууд дээр оршин суугчид өөрсдөө хүссэн тохиолдолд Японы иргэн болгон хүлээн авахад бэлэн байгаа гэдгийг Японы нэрээ нууцлахыг хүссэн дээд албан тушаалтан мэдэгдсэн байна. Маргааш эхлэх эдийн засгийн чуулга уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар дахин нэг удаа уулзана. Энэ уулзалтаар юуны түрүүнд газар нутгийн маргаантай арлуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцах бол дараагийн анхаарал татаж байгаа сэдэв нь Оросын төрийн тэргүүний ирэх 12 дугаар сард Японд хийх айлчлалын үеэр ярилцах асуудлуудыг тодорхойлох болно.

Оросын тал Японоос дэлхийн хоёрдугаар дайны дараа авсан Курилын арлуудыг эргүүлэн өгвөл хоёр орны гадаад харилцааны шинэ хуудас нээгдэх болно гэдгийг Японы хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Курилын арлуудыг авсан тохиолдолд нутгийн оршин суугчдыг хүлээн авахад бэлэн байна  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй