![](/uploads/201609/news/thumb/370c192e1537a0e6b43b7128e53a3757_x3.jpg)
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулжээ.
Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны ажилтан, албан хаагчид уг цэцэрлэгийг байгуулахад нэг өдрийн цалингаа хандивлажээ. Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэг болж байгаа бөгөөд нэг бүлэгт хоёр багш ажиллана.
Тус яамны ажилчдын дийлэнх нь залуу мэргэжилтэн бөгөөд цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарна гэж үзэж байгаа аж.
Залуу гэр бүлийг дэмжсэн ажлын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг байдаг.
Гадаад харилцааны яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.