Шууд Chart

Урт нэртэй хуулийн төслийг эргүүлэн татахыг хүслээ

2013-10-17 13:36:12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эргүүлэн татахыг шаардлаа. Учир нь "Урт нэртэй хуульд цэг, таслал оруулахгүй гэж байгаа ч дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх хуулиа бүрэн үгүйсгэх болно. Тиймээс Засгийн газар энэ хуулиа эргүүлэн татаж авах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. Эдгээр гишүүд урт нэртэй хуулийн судлах ажлын хэсгийхэн бөгөөд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн сумдад байдаг алтны уурхайд очиж ажилласан байна.  Шалгалтын үеэр  2012 оны зөрчлүүд арилаагүй хэвээрээ байсан байна.
Засгийн газраас алтны худалдааг нэмэгдүүлэх зорилгоор уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, ээлжит бус чуулганы үеэр хэлэлцүүлэхээр болсон. Гэвч УИХ дахь зарим намын бүлэг энэ хуульд өөрчлөлт оруулах эсэх нь зөв үү гэдэг дээр байр сууриа нэгтгэж, эргэж нягтлах зүйл байна гэснээр түр хугацаагаар хэлэлцэхийг нь хойшлуулсан. УИХ-ын даргын захирамжаар энэ хуулийн хүрээнд Д.Арвин гишүүнээр ахлуулан ажлын хэсэг байгуулж, гол мөрний эх газарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай эхнээс нь танилцаж, судлах шаардлагатай гэж үзээд байгаа билээ . 

 
Нийтэлсэн: Б.Баярт

Урт нэртэй хуулийн төслийг эргүүлэн татахыг хүслээ  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй