Энэ жил төрийн өмчийн болон хувийн сургуулиудын төлбөр өмнөх жилээс өсөөгүй гэдгийг сургуулийн төлөөлөл хэлж байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын нэг кредитийн дундаж үнэ 60 мянган төгрөг байна. Тухайн оюутан жилд хичнээн кредит хичээл үзнэ түүнээс шалтгаалан төлбөр нь өөр, өөр байх юм. Салбарын яамны зүгээс энэ жил төлбөр нэмэхгүй байх чиглэл өгсөн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь ярилаа.
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежийн тоо 100-д хүрсэн талаар салбарын яам мэдээлсэн. Эдгээрээс төрийн өмчийн 16 хувийн 79, харин гадаадын их, дээд сургуулийн таван салбар сургууль манайд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
| Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмээгүй гэв | ||
| Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.