Хувийн эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлого буурсан ч нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хувийн даатгалын компаниудын эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлого жилийн өмнөхөөс 30.2 хувиар буурч, 227.4 сая төгрөг болжээ. Харин нөхөн олговрын хэмжээ нь жилийн өмнөхөөс 1.5 хувиар өсчээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан хувийн 79 эмнэлэг бий. Эдгээр эмнэлэгт иргэд зарим үйлчилгээг нь хөнгөлөлттэй үнээр авах бололцоотой юм. Хувийн эрүүл мэндийн даатгалын нэг онцлог нь амьжиргааны түвшин харьцангуй өндөр бүлэг хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, хэрэгцээг өөрсдөөр нь санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр ядуу болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийн тусламж үйлчилгээнд Төрийн хязгаарлагдмал нөөцийг чиглүүлэх боломжийг нэмэгдүүлдгээрээ давуу талтай гэж үздэг байна.
Энэ талаар "Мандал женерал даатгал" компанийн эрүүл мэндийн даатгал хариуцсан захирал А.Өсөхбаярын яриаг хүргэе.
| Хувийн эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлого буурчээ | ||
| Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.