Шууд Chart

Зудын нөхцөл байдлын үед хүүхдүүд хоол тэжээлийн хомсдолд орж байгааг тогтоожээ

2016-09-02 16:00:56

Монгол Улсын баруун аймгуудын өрхийн аж байдал, тухайн орон нутгийн малчдад ган, зуд, үер зэрэг цаг уурын хүндрэлүүд хэрхэн нөлөөлж байгаа талаар салбарынхан судалгаа явуулжээ. Үндэсний статистикийн хороо, Германы судалгааны байгууллагатай хамтран явуулсан уг судалгааны үр дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа.

Ган, зуд, үер зэрэг цаг уурын хүндрэлүүд хөдөө орон нутгийн хүүхдийн өсөлт, боловсролд нөлөөлж байгаа эсэхэд судалгааны багийнхан анхаарал хандуулжээ. Зудын нөхцөл байдлын үед хүүхдүүд хоол тэжээлийн хомсдолд орж, нэмэлт тэжээл авч чадахгүйд хүрдэг нь тэдний бие организмд сөргөөр нөлөөлдөг байна.

Судалгааны гол зорилго нь цаг уурын хүндрэлийг даван туулахын тулд урьдчилан ямар бэлтгэл хийх шаардлагатай талаар олон нийтэд танилцуулах юм. Тухайлбал, дээрх хүндрэл үүссэн бол хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд нэмэлт тэжээл өгөх, зудын нөхцөлд шаардлагатай хүнсээ сайтар базаах шаардлагатай. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд шийдвэр гаргагчид болон орон нутгийнхны хамтын ажиллагаа чухал байгааг судалгааны багийнхан хэлж байна.

2012 оноос хойш явуулсан тус судалгаанд Говь-Алтай, Завхан, Увс аймгийн 1768 өрхийг хамруулсан. Өмнө нь ийм төрлийн судалгааг зөвхөн сум суурин, аймгийн хэмжээнд хийдэг байсан бол энэ удаад тухайн өрхийн хүн тус бүрт хандсан судалгаа явуулсан гэдгээрээ онцлог юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зудын нөхцөл байдлын үед хүүхдүүд хоол тэжээлийн хомсдолд орж байгааг тогтоожээ  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй