Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.
“Зика” вирусын анхны тохиолдол Малайз улсад есдүгээр сарын 1-нд бүртгэгдэж, Индонезийн нэг иргэн мөн өвчилсөн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур болон хөрш зэргэлдээ бусад орнуудад нь зорчихгүй байх, эдгээр улсад зорчих иргэд тухайн улсын холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иргэдийг Сингапур улс руу зорчихгүй байхыг сануулж байна | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.