УИХ-аас баталсан агаарын тээврийг 2016 оноос эхлэн үе шаттайгаар нээлттэй болгох ажлын хүрээнд АНУ-тай “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулах хэлцлийг эхлүүлэхээр заасан. Харин энэ хэлэлцээрт нэгдэн орохын тулд АНУ-ын Нисэхийн холбооны удирдах газар болон Тээврийн аюулгүй байдлын удирдах газраас гэрчилгээжсэн байх шаардлагатай аж. Тэгвэл ИНЕГ-ын дарга С.Буяндалай Канад улсын Монтреал хотноо зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-ын 38 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын удирдах газрын төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцээд 2014-2015 онд тус газрын урьдчилсан аудит шалгалтад орохоор тохиролцсон байна.
Мөн тэрбээр Канад улсын Тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын газрын дарга Марк Рьютэй уулзаж, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах тухай асуудлаар ярилцжээ. Энэ оны 12 дугаар сард Өмнөд Африкийн Дьюрбэн хотноо зохион байгуулах Олон улсын агаарын харилцааны хэлэлцээрийн тусгай хурал дээр энэ асуудлаар манай төлөөлөгчидтэй тусгайлан уулзалт хийх боломжтой гэдгээ Канадын тал мэдэгдсэн байна.
“Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” нэг шатаар ахилаа | ||
Үзсэн: 2032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.