“Ерөнхий сайдын 30 минут" уулзалт төрийн ордонд боллоо. Уулзалтын эхэнд сайд доорх мэдээллийг өглөө. Өнгөрсөн Даваа гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаад улсад суугаа элчин сайд нартай цахим хурал хийсэн байна. Хурлаар элчин сайд нарт тухайн оронд хэрэгжиж буй улсдаа хэрэгжих боломжтой төслүүд болон Монголын бараа бүтээгдэхүүнийг тэр улсад борлуулахад нь аж ахуй нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх, Монголд оруулах хөрөнгө оруулалтанд дээр онцгой анхаарал тавьж ажиллахыг сануулсан гэнэ.
Мөн Даваа гараг дахь "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтаар төсвийн хөрөнгө оруулалт сэдвээр хуралдаж сүүлийн таван жилд аймаг, орон нутагт хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт Чингис бондын хөрөнгөтэй тэнцэхүйц байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн ТҮЦ машины хэрэглээ улам өргөжиж суурьлуулснаас хойш 280 мянган иргэн 30 гаруй мянган үйлчилгээ авсныг дуулгаж амжив. Мэдээллийн төгсгөлд ирэх долоо хоногт урд хөршид айлчилж хоёр орны хоорондын хамтран ажиллах түншлэлийн гэрээ хэлэлцээр хийнэ гэж хэллээ. үний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-6 сард Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төсвийн дансыг шилэн данс руу шилжүүлэхийг ажил хэрэг болгоход анхаар гэсэн. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Сангийн яам энэ ажлыг хийж байгаа. Удахгүй ил тод болгоно.
-Үнэ тогтворжуулах гэрээнд хэдэн төгрөгюунд зарцуулсан бэ. Засгийн газар үнэ тогтворжуулах гэрээний үр дүнг юу гэж дүгнэж байна?
-УИХ-ын чуулганы хуралдааны маргаашийн хуралд 14.00 цагт танилцуулна. Энэ үеэр Загсийн газрын гишүүд үнэ тогтворжуулах асуудлаар ярина. Ер нь бол тодорхой хэмжээний ахиц дэвшил бий. Харин бензиний үнэ тогтвортой байлгана гэснээрээ барьж чадсан. Цементийн үнийг таван сар өсгөхгүй барьсан, махны үнийг бага хэмжээгээр нэмэгдүүлсэн, гурилын үнэ 100 хувь амжилтад хүрсэн, Замын-Үүдийн тээвэр 24 цагийн дотор орж ирдэг болсон зэрэг таван чиглэлд сайн ажилласан.
-Урд хөршид хийх айлчлалын талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Айлчлалын хүрээнд хоёр орны стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурна. Энэ хөтөлбөр хоёр улсын хооронд бүх салбарт ямар чиглэлээр түлхүү ажиллах вэ гэдгээ тодорхойлсон томоохон баримт бичиг юм. Хятадын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийхээс гадна олон баримт бичигт гарын үсэг зурна.
Ерөнхий сайдын 30 минут уулзалт боллоо | ||
Үзсэн: 1704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.