Шууд Chart

ЗТЯ, Люфтханза консалтинг компанитай хамтран ажиллана

2013-10-17 15:53:05

Монгол Улсын Зам, Тээврийн яам ХБНГУ-ын Люфтханза консалтинг компанитай хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 15-ны өдөр Франкфурт хотноо байгуулсан байна. Уг санамж бичгийг байгуулсанаар талуудын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ялангуяа, саяхан “Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан манай улс иргэний нисэхийн салбарын үйлчилгээний стандартыг шинэчлэхийн тулд ХБНГУ-ын агаарын тээврийн салбараас туршлага солилцох зарчмаар хоёр талын хамтын ажиллагаа баталгаажих юм. Санамж бичгийн хүрээнд Люфтханза консалтинг компани Монгол Улсын Зам, Тээврийн яамны одоо баримтлан ажиллаж буй агаарын тээврийн салбарын бодлогод дэмжлэг үзүүлэх, шинээр бий болох агаарын тээврийн салбарын дэд бүтцийг зүй зохистой хөгжүүлэхэд хамтарч ажиллана. Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨК-ийн олон улсын ижил төрлийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг ч үзүүлэхээр болжээ.

 

 

 
 
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ЗТЯ, Люфтханза консалтинг компанитай хамтран ажиллана  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй