Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оны дөрөвдүгээр сард “КЬЮ ЭС СИ” компанид концессийн гэрээгээр шилжүүлсэн байна. Үүнээс хойш тус компани ажилчдынхаа цалинг бууруулж, өнөөдөр гэхэд 1300 орчим ажилтнаа сул зогсолтод хамруулж, сул зогсолтынхоо олговрыг олгоогүй байна. Үүнээс үүдэн ажилчид нь өр зээлд орж, орон гэрээ тэжээх чадалгүй болж байгааг төлөөллүүд нь онцоллоо. Тиймээс дээрх концессийн гэрээгээр шилжүүлсэн асуудлыг УИХ тусгай ажлын хэсэг байгуулж шалгаж өгөхийг хүсэв.
Одоогоор Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь үйлдвэрлэл явуулахгүй зөвхөн олборлолт хийж, БНХАУ руу төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаа л явуулж буй юм байна.
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний холбооны дарга н.Буянжаргал ярьж байна.
| Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1300 орчим ажилтан ажилгүй байна | ||
| Үзсэн: 1932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.