Хятадын Ханжоу хотноо болж байгаа Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талын олон уулзалт болж байна. Их 20-ийн энэ удаагийн уулзалтыг зохион байгуулагч Хятадын дарга Си Зиньпин өнөөдөр Испанийн ерөнхий сайд Мариана Рахой-ийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж хэлэлцсэн байна. Энэ хооронд Ханжоугийн дээд уулзалтад Испанийн Ерөнхий сайдын хэлсэн үгийг олон улсын хэвлэлүүд ихээхэн онцолж байна.
Тэрбээр улс орнуудын эдийн засгийн хөгжлийн гол дайсан бол популист намууд хэмээн мэдэгдсэн юм. Мөн популистууд бүтцийн шинэтгэл, хөгжил дэвшлийн ч дайсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Испанийн Ерөнхий сайд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг эрсдлүүдийг арилгахад сайн зохицуулалт, уялдаа холбоо хэрэгтэйг тэмдэглэсэн байна. Мөн түүний тэргүүлдэг Ардын нам засгийн эрхийг барьж байх хугацаанд улс орныг эдийн засгийн хямралаас гаргах боломжийг олгосон олон амжилттай шинэтгэл хийснээ ч дурдсан байна. Испанийн Ерөнхий сайд Ханжоуд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нартай уулзалт хэлэлцээ хийсэн байна.
Одоогоор Мариана Рахой Засгийн газрын тэргүүний албыг хашиж байгаа ч дахин сайд нарын танхимыг тэргүүлэхээр чармайж байгаа юм. Гэвч конгрессийн депутатууд хоёр дахь удаагаа түүнийг шинэ Засгийн газрын тэргүүнээр баталсангүй. Тиймээс эх оронд нь дахин сонгууль зарлаж мэдэх асуудал түүнийг хүлээж байгаа юм. Их 20-ын дээд уулзалтын тухайд өнөөдөр өндөрлөнө. Өндөр хөгжилтэй, дэлхийд тэргүүлэгч 20 орноос гадна хөгжиж буй орнуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна.
| БНХАУ, Испанитай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов | ||
| Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.