Шууд Chart

Цэргийн алба хашиж байсан хүмүүс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ

2016-09-05 17:05:56

Украины Дотоод хэргийн сайд  Арсений Аваков  нийслэл Киев хот дахь  Интер  теле сувгийн  байрны  дэргэд цэргийн  албанаас  халагдсан хүмүүс  эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсныг  мэдэгдээд  байна. Өчигдөр орон нутгийн цагаар 16 цаг 00 минутад  тус телесувгийн байранд  эрээн хувцастай  бүлэг хүн  орж ирж Оросын талыг  баримталж  байгааг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлцгээж  эхэлжээ.

Үүнээс болж  теле сувгийн хамгаалалтынхан болон  эсэргүүцэгчдийн хооронд  мөргөлдөөн гарсан  байна.  Удалгүй  теле сувгийн байрны хоёрдугаар давхарт  гал гарч эхэлжээ. Эсэргүүцлийн  энэ ажиллагаанд  зэвсэгт хүчний  30-р  бригадад  алба хааж  байсан хүмүүс  оролцсоныг    Украины  Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн  байна. 

Теле сувгийн  студид  гарсан гал түймрээс болж  45 хүнийг, тэр  дундуу  25 хүнийг нь  дээврээс нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан. Галын  утаанд таван хүн хордсоныг эмнэлэгт хүргэжээ. Интер теле сувгийнхан  санаатайгаар тус сувгийн байранд гал  тавьсан гэж үзэж байна. Украины  хууль сахиулах байгууллагынхан  Интерийн  байранд  гал гарсантай холбоотойгоор зургаан хүнийг сэжиглэн саатуулаад  байна.  Мөн  эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж эхэлжээ. Үүнээс өмнө  Украины  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  Интерийн  редактор  асан Мария Столярова,  Оросын иргэн  улс төрийн зөвлөх Игорь  Шуваловтай харилцаж  байсан захидлыг  нь  дэлгэн тавьсан  юм. 

Үүнтэй холбоотойгоор  Украины Дотоод хэргийн сайд Аваков аюулгүй  байдлын албанд хандаж  Интерийн удирдлагуудын үйл  ажиллагааг  мөрдөн  шалгаж   төрийн  эсрэг  байр суурьтай эсэхийг нь тодруулахыг уриалсан  байсан юм.  Интер  теле суваг нь Интер  медиа группийн мэдлийнх  бөгөөд  тус  компанийнхан  Ерөнхийлөгч  Петр Порошенкод  хандаж  сувгийн байранд нь  гал  тавьсан хэргийг  мөрдөн  шалгахыг хүссэн  банйа.  Мөн тус компанийнхан байнгын  сүрдүүлэг,  заналхийлэлд  өртөж байсан ч  эрх баригчид  ямар  ч арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цэргийн алба хашиж байсан хүмүүс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй