Канадын зүүн нутагт нисдэг тэрэг цахилгаан дамжуулах шугам мөргөж, осолдсон байна. Үүний уршгаар хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн гэмтэж бэртсэн тухай "Ассошэйтэд пресс" агентлаг дамжуулж байна. Энэ хэрэг Нью Брунсвик хотод гарсныг цагдаагийнхан мэдэгдэж байна. Нислэг тэрэг цахилгаан дамжуулах шугам мөргөснийхөө дараа газарт унаж, улмаар ойролцоох усан сан руу орсон байна. Үүнээс болж Кэмпбелтон хотын орон сууцны зарим байр гэрэл цахилгаангүй болжээ. Ослын уршгаар гэмтэж бэртсэн хүнийг онгоцоор эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгааныг мөрдөн шалгах багийнхан өнөөдрөөс хэргийн газарт ажиллах юм байна.
| Нисдэг тэрэг осолдсоны уршгаар хоёр хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.