МАН-ын XXVII их хурал аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно. Хуралд тус намын 200 гаруй мянган гишүүдээс сонгогдсон 1134 төлөөлөгч оролцож, намын тулгамдсан асуудлаа хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар хурлын төлөөлөгчдийг сонгох үйл ажиллагаа бүрэн дууссан бөгөөд шийдвэрлэх асуудлуудын хэлэлцүүлэг өрнөж байна. МАН дэргэдэх төрийн бус байгууллагын саналыг намаас гаргаж буй бодлогын баримт бичигт тусгах үүнээс хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Тухайлбал, энэ сарын 9-ний өдөр МАН-ын удирдлагууд намын ахмад гишүүдтэй уулзаж, бодлогын баримт бичигт тусгах саналыг нь авсан бол Нийслэлийн Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд болон МАН-ын их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 100 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулан "Намын шинэчлэлд эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлгийг 10-ны өдөр зохион байгуулсан юм. Түүнчлэн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдийн хүрээнд “Монгол Ардын намаас баримтлах хөгжлийн бодлого, зорилт-XXVII Их хурал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 8-ны өдөр зохион байгуулсан. Хуралд намын анхан шатны байгууллагууд болон эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан бөгөөд мөрийн хөтөлбөр, намын дүрэмд ямар өөрчлөлт оруулахаар тусгаж буй, Монгол Улс хөгжлийн ямар бодлоготой байх юм гэх зэргээр холбогдох ажлын хэсгүүд ажлаа танилцуулж, хэлэлцүүллэг явуулсан байна.
МАН Их хурлын төлөөлөгчдөө сонгожээ | ||
Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.