Шууд Chart

БНАСАУ баллистик пуужин туршсанаа зарлалаа

2016-09-06 16:05:33

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны удирдлага дор баллистик пуужингийн туршилтыг амжилттай хийсэн гэдгийг тус улсын төрийн мэдээллийн төв агентлаг өнөөдөр өглөө энэ тухай мэдээллээ.

Гэхдээ баллистик пуужингийн туршилтыг хэзээ, хаана хийсэн тухай, яг хичнээн пуужин харвасан тухай дурдаагүй юм байна. Харин олон улсын хэвлэлүүд БНАСАУ-ын төв телевиз өчигдөр Умардын зүгээс харвасан баллистик 3 пуужингийн туршилтын талаар мэдэгдлээ хэмээн үзэж байгаа юм. Өчигдөр харвасан пуужингууд Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэх таамаг байгаа.

БНАСАУ-ын албан ёсны мэдэгдэлд, Энэхүү туршилтыг Номхон далай дах АНУ-ын цэргийн баазуудыг онилох зорилгоор явуулсан гэдгийг онцолсон. Мөн залуу удирдагч Ким Чен Ун баллистик пуужингийн туршилт амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улс орныхоо цөмийн зэвсгийн хүчийг улам нэмэгдүүлэхийг цэрэг армийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон тухай ч төв хэвлэл нь мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ баллистик пуужин туршсанаа зарлалаа  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [166.137.248.xxx] 2016-09-07 06:11
Ene targan teneg Batsaaniig NAM Buudahsan. Hairan eh oron ARD Tumen hoorhiis yaana daa.

Бидэнтэй нэгдээрэй