Шууд Chart

Бээжинг эсэргүүцэгч намууд хориг тавих эрхтэй болжээ

2016-09-06 16:17:55

Хонгконгийн хууль тогтоох байгууллагын сонгуулиар Бээжингийн эсрэг байр суурьтай намууд ялалт байгуулж, хууль тогтоох байгууллагад чухал хуулийн төслүүд батлахад хориг тавих эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл ням гарагт болсон сонгуулийн санал тооллогын эхний дүн өчигдөр гарч, Бээжингийн эсрэг бодлого барьдаг улс төрийн намууд нь хууль тогтоох байгууллагад хориг тавих эрхийг авахад хангалттай олон суудал авч чаджээ.

Урьдчилсан дүнгээр Бээжингийн эсрэг намууд хууль тогтоох зөвлөлд 27 суудал буюу нийт суудлын гуравны нэгээс олон суудал авсан байна. Түүхэндээ анх удаа хууль тогтоох зөвлөлд 3 суудал авсан сөрөг хүчний намуудын нэг нь Хонгконгийг тусгаар тогтнуулахын төлөө бодлого баримталдаг аж. Дөрвөн жилд нэг удаа болдог Хонгконгийн хууль тогтоох байгууллагын 70 суудлын төлөө 289 нэр дэвшигч өрсөлдөж, сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн 58 хувь нь энэхүү сонгуульд санал өгсөн дүн гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжинг эсэргүүцэгч намууд хориг тавих эрхтэй болжээ  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй