Увс аймгийн хэмжээнд энэ онд 5200 га-д улаан буудай, 420 га-д арвай, овъёос, 240 га-д төмс, 260 га-д хүнсний ногоо тариалсан байна.
Харьцангуй дулаан, хур бороотой сайхан зун болж өнгөрсөн учраас ургац хураалт хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Увс аймаг хүнсний ногооныхоо 75-80, гурилын хэрэгцээнийхээ 42 хувийг дотоодоосоо хангаж байна.
Тариалалтын хэмжээ жилээс жилд буурч байгаа ч 2018 он гэхэд төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ гэж Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн мэргэжилтэн н.Даалхай хэллээ.
| Увсынхан хүнсний ногооныхоо 75-80, гурилын 42 хувийг дотоодоосоо хангаж байна | ||
| Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.