Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Чингис хааны талбайд аж ахуй нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр зарах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Ажлыг хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа.
Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжсэн юм. “Хямдралтай худалдаа” нь хотын иргэдэд санхүүгийн таатай хэмнэлт болж, орлого багатай өрхийн амьжиргаанд бодит нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Нийслэлийн өдрөөр хямдрал зарлана | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.