Шууд Chart

Улаанбаатарт орчин үеийн хороолол барих хүсэлт гаргалаа

2013-10-17 16:54:53

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчид Улаанбаатар хотод байгальд ээлтэй, ухаалаг технологийг ашиглан, орчин үеийн орон сууцны хорооллыг бүтээн байгуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.
 
Мөн Улаанбаатар хотын шинэ үеийн архитекторуудыг ирэх сард хот төлөвлөлтийн чиглэлээр зохион байгуулагдах өдөрлөгтөө урьж байна” гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч  “Та бүхний саналыг талархан хүлээн авч байна. Улаанбаатар хот бизнес эрхлэгчдэд хуулийн дагуу ажлаа хийхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Тиймээс төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлэхийг урьж байна” гэлээ.
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Улаанбаатарт орчин үеийн хороолол барих хүсэлт гаргалаа   
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй