Шууд Chart

АНУ, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзлаа

2016-09-07 13:21:52

Лаосын нийслэл Вьентьан хотод АСЕАН-ы ээлжит чуулга уулзалт эхэлсэн талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл энэ чуулга уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хэ-тэй уулзсан байна.  

Хоёр орны төрийн тэргүүний хэлэлцсэн гол асуудал нь БНСУ-д ТААД загварын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг ойрын суурилуулах боломжийн талаар байжээ. Даваа гарагт БНАСАУ дунд зайн тусгалтай Родонг загварын 3 пуужингийн туршилт хийсэн нь Солонгосын хойгийн хямралыг улам бүр хурцатгасан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс умардын талд хандан удаа дараа сануулга өгч, тэдний эсрэг байж болох хамгийн хүнд хориг арга хэмжээнүүдийг авч байгаа ч энэ тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Умард Солонгосын гол бай нь юуны түрүүнд БНСУ байдгийг үндэслэн ерөнхийлөгч Пак Гын Хэ, бусад улсын юу гэхээс үл хамааран юуны түрүүнд дотоодын аюулгүй байдлаа хангахын тулд ТААД загварын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг тус улсад ойрын үед суурилуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ Өмнөд Солонгост энэ оны эхний хагаст ТААД системийг суурилуулахаар бэлдэж байсан ч БНХАУ-ын засгийн газар тус улсад тун ойрхон зайд пуужингийн систем байрлуулж байгаа явдлыг эрс эсэргүүцэж, хэрвээ Сөүлд ийм төрлийн систем суурилуулсан тохиолдолд АНУ-тай хэд хэдэн салбарт хамтран ажиллахаас татгалзахаа мэдэгдсэнтэй холбогдуулан энэ төсөл түр хугацаанд зогсоод байсан.

Энэхүү ТААД системийн хувьд пуужингаас хамгаалах зориулалттай учраас бусад оронд ямар нэгэн цохилт өгөх боломжгүй юм байна. Гэхдээ маш сайн илрүүлэлтийн радартай учраас Хятадын газар нутгийг хянах бололцоотой нь БНХАУ-ын болгоомжлолыг төрүүлж байгаа бололтой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзлаа   
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.84.xxx] 2016-09-07 17:24
энэ хоёр лалар хойт солонгосыг хэрхэн сайн өдөж байгаад пуужинг нь хөөргүүлж, дундаас нь ямар ашиг олохоо ярьж байгаа даа...Хятадын болгоомжилдог ч бас учиртай.Хойт Солонгосын гол бай чинь өмнөд Солонгос биш Америкийн цэргийн баазууд шүү дээ.Америк номхон далайгаас цэргийн баазуудаа гаргахад л энэ мөргөлдөөн байхгүй болно. 2 солонгос хоорондоо байлдахгүй ш дээ.

Бидэнтэй нэгдээрэй