Шууд Chart

Манай улс энэ жил 501 мянган тонн үр тариа хураан авна

2016-09-07 14:44:45

Энэ жил нийт нутгаар хур бороо элбэгтэй байсан. Мөн тариаланчид уриншаа сайн хийсэн тул дотоодынхоо нийт хэрэгцээг хангаад зогсохгүй цаана нь тодорхой хэмжээний улаан буудай үлдэх боломж байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Тодруулбал, манай улс энэ жил нийт 501 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөсөн. Үүнээс 480 гаруй мянган тонн буудай, 120 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөжээ. Цаг агаарын нөхцөл байдлыг сайн судлаж, ургацаа хураах нь чухал байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэллээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Эловаторуудын үйл ажиллагаатай салбарын сайд танилцсан байна. Одоогоор 150 гаруй мянган тонн будаа хүлээн авах чадалтай  элеваторууд бий. Засвар үйлчилгээний ажил нь 90 гаруй хувьтай байна. Үндсэндээ ургацаа хүлээн авахад бэлэн болсон гэдгийг тэрбээр мөн хэлж байна. Дэлгэрэнгүйг дуулгая.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс энэ жил 501 мянган тонн үр тариа хураан авна  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй