Шууд Chart

Умардын Солонгосын пуужингууд сайжирч байна

2016-09-07 15:10:55

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны төлөөлөгчид БНАСАУ-ын харвасан дунд зайн тусгалтай Родонг загварын пуужингуудын нислэгийн чадвар, байг онох чадварыг шинжлэн үзсэний эцэст Пхеньяны пуужингууд улам сайжирч байгааг дэлхий дахинд сануулсан байна.

Пентагоны үзэж байгаагаар даваа гарагт болсон пуужингийн туршилтуудыг хөдөлгөөнт суурин дээрээс харвасан байх өндөр магадлалтай байгаа аж. Түүнээс гадна шинээр харвасан пуужингууд нь өмнө нь туршиж байсан ийм төрлийн зэвсгээс хамаагүй илүү нарийн цэцтэй болсон байна гэдгийг цохон тэмдэглэлээ. Одоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тэдний гаргасан тогтоолуудыг үл тоон байнга пуужингийн туршилт хийж байгаа БНАСАУ-ын эсрэг ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр хуралдах гэж байна.

Гэвч энэхүү хурлаас гаргасан аливаа шийдвэр БНАСАУ-ын талд нөлөөлнө гэж үзэх шинжээчид цөөхөн байгаа юм. Учир нь энэ оны эхний хагаст БНАСАУ-ын хийсэн пуужингийн туршилтуудын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл удаа дараа хориг арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Олон улсын шинжээчид Пхеньянтай хүч хэрэглэх замаар бус, уян зөөлөн бодлого явуулж харьцаж чадвал илүү үр дүнд хүрэх боломжтойг сануулж байгаа. Харин БНАСАУ ямар санаа зорилготойгоор пуужингийн туршилт хийсэн талаараа ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Гэхдээ Пхеньян хөдөлгөөнт суурин дээрээс буюу шумбагч завинаас пуужинг харвах чадалтай болохоо дэлхий дахинд харуулснаар  барууны орнуудад өөрийн болзлоо тулгах боломжийг нэмэгдүүлж байна гэж таамаглах цэргийн шинжээч цөөнгүй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умардын Солонгосын пуужингууд сайжирч байна  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй