Шууд Chart

Сонгуулийн урьдчилсан санал асуулгыг Дональд Трамп анх удаа тэргүүллээ

2016-09-07 16:34:52

АНУ-ын мэдээллийн агентлагууд ирэх 11 дүгээр сард болох тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хэд хэдэн том судалгаа хийж,  хэн ялахыг урьдчилан таамагладаг уламжлалтай. Энэ зарчмын дагуу өнөөг хүртэл хийсэн бүх судалгаанд тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон өрсөлдөгчөөсөө илүүрхэж байсан бол "Си-Эн-Эн" агентлагаас есдүгээр сарын эхэнд явуулсан судалгаагаар Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп өрсөлдөгчөөсөө анх удаа илүү санал авч, ялалт байгуулжээ.

Тус судалгаанд оролцогчдын 45 хувь нь тэрбумтан Дональд Трампийг дэмжихээ илэрхийлсэн бол 43 хувь нь Хиларри Клинтоныг дэмжиж байгаагаа мэдэгджээ. АНУ-ын цөөнгүй улс төр судлаачид Дональд Трамп урьдчилсан санал асуулгад ялалт авна гэдэгт итгэл муутай байгаа. Учир нь Бүгд найрамдах намын нөлөө бүхий зарим гишүүн Дональд Трампийг мэргэжлийн улс төрч биш учраас төрийн дээд албан тушаалд тохирохгүй хэмээн үзэж, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллариг дэмжихээ мэдэгдсэн юм.

АНУ-ын орчин үеийн сонгуулийн түүхэнд намын гишүүд өрсөлдөгч намын нэр дэвшигчийг дэмжин ажиллахаа ил тод зарлаж байсан түүх бараг байхгүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн Хиллари Клинтоныг төрийн нууцыг хамгаалалтгүй и-мэйл хаягаар явуулсан, Клинтоны гэр бүлийн сангаараа дамжуулан мөнгө угаасан зэрэг гэмт хэрэгт буруутгаад байгаа зэрэг нь түүний нэр хүндийг унахад багагүй нөлөө үзүүлсэн байж болзошгүй. Ямартай ч хоёр намын нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байна. Сонгууль дөхөх тусам өрсөлдөөн улам ширүүснэ гэдгийг улс төр судлаачид сануулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонгуулийн урьдчилсан санал асуулгыг Дональд Трамп анх удаа тэргүүллээ   
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй