Шууд Chart

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

2016-09-07 18:08:36

Монгол Улсын цэрэг эрс дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлсээр байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаад Монгол Улсын зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос хойш оролцож буй юм. Одоогоор нийт таван ээлжинд 4000 гаруй цэргийн албан хаагч үүргээ гүйцэтгээд байна.  

Монгол Улсын мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлжийн энхийг сахиулагчид Суданд нэг жил болохдоо 20 гаруй төрлийн чиг үүрэгт хамрагдан үүргээ амжилттай биелүүлж, өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд агаараас хол ойрын эргүүл хийх, харуул хамгаалалтад гарах, хоол хүнс түгээх зэрэг олон үүрэг даалгаврыг биелүүлжээ.

2015 оны наймдугаар сард энхийг сахиулахаар БНӨСУ-ыг зорьсон эдгээр албан хаагчид нэг сарын өмнө эх орондоо ирэх ёстой байсан ч тус  улсын зарим мужид орон нутгийн иргэдийн үймээн самуун дэгдэж, цаг агаарын өөрчлөлт гарсан учраас ирэх хугацаа нь түр хойшлоод байсан.

Тэдэнтэй зөрөөд наймдугаар ээлжийн цэрэг эрс өнөө орой тус улсын Дарфур муж руу нэг жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэхээр явах юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй